Хонконгийн алдарт жүжигчин Жеки Чан тун удахгүй нэгэн түүхэн киноныхоо нээлтийг хийх гэнэ. Тэрбээр "1911" хэмээн нэрлэгдсэн эл киноны хувьсгалч жанжны дүрд тоглосон байна. Түүний энэ дүр дайнд 18 наснаасаа эхлэн оролцон, хайр дурлалынхаа төлөө хэрхэн тэмцэх цаашлаад Хятадын улс төрийн хямрал гадаад бодлогоос үүдсэн дарамт шахалт зэргийг сайтар харуулж өгчээ. Жэки Чан эл кинонд Хуанг Шин хэмээх залуугийн дүрд тогложээ.Энэ хүний талаар мэдээлэл хийхдээ би маш их дуртай байдаг болохоор сэтгэл цаг зав гаргаад энэ мэдээллийг орууллаа та ч бас Жэки Чанд дуртай бол энэ мэдээг шимтэн уншаарай. Эх сурвалж BLU-RAY.MN
Бүтэн нэр: Кон-Сан Чан
Биеийн өндөр: 5' 8½'' Намхан
Төрсөн өдөр: 1954 оны 4 сарын 7
Төрсөн газар: Хятадын Хонг Конг
Мэргэжил: Жүжигчин, Продусер, Найруулагч, Aнхаарал татсан үзүүлбэрчин, Бичээч, Жүжиг зохиогч менежерСургалт: Нан хуа Анхан шатны академиСургалт: Хятадын Дуурь Шинжилгээний Хүрээлэн (1961-1971)Сургалт: Пэкинг Дуурийн сургууль
Эхнэр: Лин Фэнг-Чиао
Хуучин: Элейна Инг
Бага нас: Жей Си Чан
Тус киноны найруулагчаар Жеки Чан өөрөө ажиллаж байгаа бөгөөд түүний хүү түүнтэй хамт тоглож байгаа юм Энэ киноны АНУ дахь албан ёсны нээлт энэ оны 10 сарын 12 нд нээх юм байна .Энэ түүхэн драмын төрөлийн кино бөгөөд кино түүхэн даины үеийг харуулсан гэдэг утгаараа хятаддаа их хэмжээнд тооцогдох 30 сая долларын төсөв зарцуулагдаж байгаа юм байна . мөн киноны талаар болон Жеки Чан талаар багахаан мэдээллийг доорхи ярилцлаганаас үзнэ үү . Мөн Киноны постерүүдыг орууллаа
Киноны талаар түүнтэй хийсэн ярилцлага .
-Ярилцлагаа шинэ уран бүтээлийн чинь талаар эхэлье?-Энэ онд Хятад улс түүхэн хувьсгал хийсний 100 жилийн ой тохиож байна. Энэ ч утгаар киноныхоо нээлтийг ирэх зун хийх санаатай байна. Хуанг Шин гэх залуугийн дүрд тоглосон. Дан ганц эх оронч үзлийн хажуугаар хайр дурлалдаа хэрхэн үнэнч хандаж байгааг харуулахыг хичээсэн.
-Зураг авалтын үеэр гарсан хүндрэлүүд?
-Мэдээж аливаа уран бүтээл туурвих үед хэцүү асуудлууд тулгардаг. Олон жилийн турш жүжигчний мэргэжлээр ажилласан учраас энэ бүхэн бараг дасал болсон доо. Гэхдээ энэ кино дайныг харуулах үзэгдэл ихтэй байдаг учраас олон хүнтэй хэсэгт миний үгийг сонсох тал дээр асуудалтай үе тулгардаг байсан.
-Энэ киноны найруулагчаар ажилласан гэсэн байх аа?
-Найруулагч хийх болсон минь учиртай. Зүгээр ч нэг кино багийг удирдах хүсэлдээ хөтлөгдөөгүй юм. Одоог хүртэл би өөрийгөө найруулагч гээд хэлчихэж чаддаггүй. Хамгийн гол нь өөрийнхөө гараар бүтээл туурвиж түүнээсээ суралцах хүсэлтэй байдаг. Энэ кино маш их онцлогтой. Өмнө нь хэлсэн шүү дээ. Хятад шинэ хувьсгалыг эхлүүлсний 100 жилийн ой гэж. Харин би кино урлагт хүчин зүтгээд, олон дүр амилуулсаар нэгэнтээ 100 дахь уран бүтээлтэйгээ золгож байна. Энэ бол маш билэг дэмбэрэлтэй үйл явдал шүү.
-Тэгэхээр 100 кинонд тоглосны дараах сэтгэгдлээ хуваалцаач?
-Анх найман настайдаа "Big and Little Tin Bar" кинонд тоглож байсан юм. Тэр үед балчир хүүхэд байсан учраас гүйгээд гардаг хэсэг маань надад маш том дүр мэт санагддаг байлаа. Тэр л үеэс хойш 100 кинонд тогложээ. Алдаа, оноо хосолсон гайхалтай 30 гаруй жил ард минь үлдсэн байна.
-Энэ киног хэдийнээс бүтээж эхэлсэн бэ?
-Жил гаруйн өмнөөс зохиолтой нь танилцаж эхэлсэн. Тэгээд өнгөрсөн нэгдүгээр сард зураг авалтууд дууссан.
-Киноны үйл явдлуудыг товчхонд нь хэлэхэд?
-Үзэгчид өөрсдөө үзээд дүгнэсэн нь дээр болов уу. Ерөнхийдөө Вон Лин суурины төлөөх тулаан киноны оргил хэсэг юм.
-Таны жүжиглэх ур чадвар дээр нэмэгдээд өмнөх бүтээлүүд шиг тулааны хошин үзэгдлүүд хэр орсон бэ?
-Урьд нь ихэвчлэн инээдмийн талыг барьж ажилладаг байсан. Энэ кино маань уянгын драмм төрлийн бүтээл учраас тиймэрхүү хошин хэсэг тун цөөхөн.
-Яагаад 100 дахь уран бүтээлээ энэ кинотой холбосон бэ?
-Зүгээр ч нэг ороод тоглочихоогүй. "Хаалттай хаант улс", "Карате Кид" кинонуудад тоглосны дараа түүхэн дүр бүтээх сонирхолтой байсан. Энэ бүхэн хувь тавилан байсан гэх үү дээ. Кино зохиол ч их таалагдсан. Хэзээ нэгэн цагт 100 дахь бүтээлээ эргээд харахад түүх, амьдрал хосолсон сайхан бүтээл болсон гэж бодно шүү дээ. Урьдны бүтээлүүд дээр минь алдаа ажиглагдаж, өөртөө шүүмжлэлтэй ханддаг үе бий. Энэ удаагийн бүтээл дээр бүхий л зүйлээ дайчлан ажилласан. Киноны багийнхан надтай нягт хамтарч байсан нь илүү дөхөм байлаа.
-Энэ кино эзэддээ хэр их ашиг авчрах бол?
-Тодорхой хэмжээгээр уран бүтээл туурвисан, түүнийхээ үр шимийг хүртэх нь зүйн хэрэг ч шууд хэлэхэд энэ кино ашиг хараагүй. Хятадын ард түмэн 100 жилийн өмнө Франц, АНУ, Их Британийн колончлолд хуваагдсан байсан. Тухайн үед хятадууд дотроо хүртэл хагаралтай, хэнд ч итгэж боломгүй тийм л нийгэм оршиж байсан юм билээ.
-Киноны үйл явдлаас хэсэгхэнийг дурьдвал?
-Шууд хэлэхэд хэцүү байна. (Инээв). Харин хамгийн их сэтгэл хөдөлгөдөг хэсэг байдаг юм. Цэргүүдээ аваад явж байх үед гэнэтийн дайралт болж, бүрэлдэхүүний маань тал нь шахуу амь үрэгддэг. Зэрэгцээд явж байсан 100 хүний 70 гаруй нь газар дээрээ нөгөө ертөнц рүү оддог. Энэ хэсэг бодит үйл явдал юм билээ. Тэр ч утгаар зураг авалтын үед жүжигчдийг чин сэтгэлээсээ тоглохыг хүссэн. Тэд ч урмыг минь хугалаагүй шүү.
-Хүмүүс таны киног инээж, хөгжилтэй байдлаар хүлээн авдаг шүү дээ?
-Кино урлаг гэдэг бол зүгээр ч нэг үзэгчдийг инээлгэдэг зүйл биш юм. Миний хувьд кино ертөнцийн том талбарт инээдмийн гэсэн өчүүхэн жанраар бүтээл туурвидаг нэгэн. Гэхдээ жүжигчин хүн өөрөө тал бүрийн авьяастай байж, үзэгчид тал бүрээр хөгждөг юм гэж багш маань хэлж байсан. Үүнтэй санал нэг байна. Миний урьд нь тоглож байсан "Домог" кинон дээр гурван өөр үзэгдэл гардаг. Тэр үед дан ганц хошин жүжиглэлт багадна гэдгийг ойлгож байсан.
-Дараачийн төлөвлөгөө?
-Нэг киноны санал ирсэн. Бодож үзэж байгаад хариугаа хэлнэ. Гэхдээ саяхан их том бүтээлийн ард гарсан учраас бага зэргийн амралт хэрэгтэй байх. Ямар ч байсан "1911" үзэгчдийн таалалд нийцнэ гэ-дэгт эргэлзэхгүй байгаа ч бяцхан айдас төрж байна.
-Яриагаа уран бүтээлээс түр хөндийрүүлье. Ингэхэд та ямар хоол идэх дуртай вэ?
-Ихэнхдээ сушей загасыг хятад аргаар амталж иддэг. Өөрөө шүү. Тогооч нар сайхан амттай хоол хийдэг ч эхнэрийнхээ эсвэл өөрийхөө гараар хийсэн хоолыг илүүд үздэг.
-Сун Хан Жины шоунд та гайхалтай хоол хийж байсан?
-Тийм ээ. Өөрийнхөө хамгийн сайн чаддаг шөл хийхийг хүссэн. Асуудал байгаагүй. Одоогоос дөрвөн жилийн өмнө бил үү дээ.
-Хонконг дахь рестораны чинь тоо нэмэгдсээр байгаа юу?
-Бизнесийн хувьд амжилттай явагдаж байгаа. Цаашдаа зоогийн газруудаа шинэчлэх бодолтой байна. Тэнд 2000 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Т.Батсугар http://niigmiintoli.mn/
Тоглосон кино | Огноо
1911, Shaolin | 2011
The Spy Next Door, Karate kid | 2010
Kung Fu Panda | 2008
The Forbidden Kingdom | 2008
Rush Hour 3 | 2007
Robin-B-Hood | 2006
The Myth | 2005
New Police Story | 2004
The Huadu Chronicles: Blade of the Rose | 2004
Around the World in 80 Days | 2004
The Medallion | 2003
Vampire Effect | 2003
Shanghai Knights | 2003
The Tuxedo | 2002
Rush Hour 2 | 2001
The Accidental Spy | 2001
Shanghai Noon | 2000
Gen-X Cops | 1999
The King of Comedy | 1999
Gorgeous | 1999
Rush Hour | 1998
Who Am I? | 1998
Mr. Nice Guy | 1997
First Strike | 1996
Thunderbolt | 1995
Rumble in the Bronx | 1995
The Legend of Drunken Master | 1994
Supercop 2 | 1993
Crime Story | 1993
City Hunter | 1993
Police Story 3: Super Cop | 1992
Twin Dragons | 1992
Operation Condor | 1991
The Prisoner | 1990
Black Dragon | 1989
Police Story 2 | 1988
Dragons Forever | 1988
Jackie Chan's Project A 2 | 1987
Operation Condor 2: The Armour of the Gods | 1987
Ninja the Protector | 1986
Police Story | 1985
Heart of the Dragon | 1985
Twinkle, Twinkle, Lucky Stars | 1985
The Protector | 1985
Ninja Thunderbolt | 1985
My Lucky Stars | 1985
Cannonball Run II | 1984
Wheels on Meals | 1984
Pom Pom | 1984
Jackie Chan's Project A | 1983
Fearless Hyena Part II | 1983
Winners and Sinners | 1983
Dragon Lord | 1982
Fantasy Mission Force | 1982
The Cannonball Run | 1981
The Big Brawl | 1980
The Young Master | 1980
Dragon Fist | 1979
The Fearless Hyena | 1979
Spiritual Kung Fu | 1978
Drunken Master | 1978
Snake in the Eagle's Shadow | 1978
Magnificent Bodyguards | 1978
Snake and Crane Arts of Shaolin | 1978
Half a Loaf of Kung Fu | 1978
To Kill with Intrigue | 1977
Shaolin Wooden Men | 1976
Killer Meteors | 1976
Hand of Death | 1976
No End of Surprises | 1975
All in the Family | 1975
The Himalayan | 1975
The Three Fantastic Supermen in the Orient | 1974
The Golden Lotus | 1974
Rumble in Hong Kong | 1974
Fists of the Double K | 1973
Attack of the Kung Fu Girls | 1973
Eagle's Shadow Fist | 1973
Blood Fingers | 1972
Lady Kung Fu | 1972Little Tiger of Canton | 1971
The Story of Qiu Glin | 1964
Big and Little Wong Tin Bar | 1962
0 comments:
Post a Comment