Хорьдугаар зуун Фокс компани Жэймс Камерунтай Аватар киноны цувралуудыг бүтээх дээр тохиролцож чаджээ.
энэ нь тэдэнд асар их хэмжээний орлогийг олж өгөх ба амжилт нэр хүнд болон өөрсдийгөө ямар болохыг батлах боломж болох юм .Камеруны талаар Анжелина Жолиг гол дүрд нь тоглуулах Клеопатра киног бүтээхээр Египетрүү явах, мөн Японы зурагт номоор сэдэвлэсэн Battle Angel-ийг найруулна хэмээх яриа гадуур тарсан байсан ч тэрбээр Пандорад буцан очиж, Аватарын цувралуудын зургийг ар араас нь авахаар шийдсэн бололтой байна. AICN-с хийсэн хэвлэлийн хурлаас Камеруныг 2011 оны сүүлээр урьдчилсан байдлаар бүтээлээ гаргана хэмээн мэдэгдсэн юм. Камеруны хэлснээр Аватар-2 нь Пандорагийн далай дээр төвлөрөх бөгөөд эрс тэс, уран сэтгэмжийн, баялаг дүрслэлтэй байх гэнэ.Одоо бид энэхүү гайхалтай киног нээлтээ хийхийг нь хүлээх л үлдлээ.
0 comments:
Post a Comment