featured-content

Monday, April 25, 2011

"Хүний хүүхэд " МУСК

 Монголд хийгдэж байгаа сүүлийн үеийн кинонуудын 85-90% нь хайр дурлал, комеди, боевик сэдвээр хийгдэж байна. Харин үзэгчид эдгээр сэдвээс залхаж, өөр сэдвийг хүсэх болсон. Бидний төсөл нь үзэгчдийн хүсээд байгаа сэтгэл зүйн хүрээний, амьдралаас урган гарсан тэр нарийн сэдвийг хөндөж, монголын шинэ үеийн кино урлагт нэгэн сайн бүтээл өргөн барих зорилготой юм.

Энэхүү төсөл нь болсон явдлаар бичсэн бөгөөд 1970-1990 он буюу өнгөрсөн түүхэн цаг үеийг харуулсан ба бүх насныханд зориулагдсанаараа онцлог юм. Кино маань драмын жанрт хамаарах бүтээл болох бөгөөд үзэгчдийн хааяа хааяа үгүйлдэг алтан үеийн монголын кинонуудыг санагдуулахуйц тийм “тос даасан” чанартай уран бүтээл байх болно. Найруулагч Б.Амарсанаагийн урьд нь хийсэн “2 шөнө, 3 өдөр” хэмээх сэтгэл зүйн драмын кинонд монгол эмэгтэй хүний тухай өгүүлдэг бол энэхүү “Хүний хүүхэд” хэмээх шинэ кинонд нь монгол эр хүний тухай өгүүлэх болно. Энэ бол найруулагчийн үзэгчдэдээ амалсан амлалт байсан юм. Нэгэнтээ кино судлаач шүүмжлэгч нарын үнэлгээгээр найруулагч Б.Амарсанааг сэтгэл зүйн драмын чиглэлээр монголд анхны киног хийлээ гэж 2008 онд дүгнэж байсан нь саяхан. Харин одоо найруулагч маань та бидэнд драмын чиглэлээр хийж байгаа хоёр дахь бүтээлээ толилуулж байгаа нь энэ бөлгөө.Энэ кинонд Өнөө үед ховордсон монгол эр хүний нандин чанар, эр хүний мөс жудаг, ноён нуруу, сэтгэлийн хаттай байхыг  магтан дуулах болно. Хайр дурлал нь бүтээгүй ч, үр хүүхдийнхээ төлөө гэсэн сэтгэлийн тэр их ур ухааныг хэн нэгэн монгол эр хүн тэр нэгэн цагт гаргаж чадсан гэдгийг бас үзэгчдэд үзүүлэх болно. Хаалттай нийгэмд хүний амьдрал, хувь заяаг хоёрхон хүн ярилцаад шийдчихэж байгааг хэлсэн киноны өөр санаа ч гэсэн бас л хүний сэтгэл зүйн хэрэг юм. Амьдралд тохиолддог инээдэмтэй, гунигтай, адал явдалтай, дурлалтай хайртай элдэв учрал бүхэн энэ кинонд гарах болно. Киног FullHD 16:9 форматын видеокамераар зургийг авч эвлүүлэх бөгөөд гадаад дотоодын бүх кинотеатр, телевизийн стандартад тохирсон форматаар хийх болно. FullHD формат нь сүүлийн үеийн үзүүлэлт сайтай видеотехнологи тул манай үзэгчдийн таашаалд нийцсэн дүрсний өнгө, ялгарал, дууны өндөр түвшинг гаргаж чадна. Киноны ихэнх зураг авалт Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд авсан ба жилийн дөрвөн улиралд явагдах нь онцлог юм. Киноны гол дүр МУГЖ, дуучин Б.Дашдондог, Т.Ариунбулаг (“Янаг дурлалын дууль”),  Б.Сүхболд (“Хоёр шөнө, гурван өдөр”) , МУГЖ Магсаржав,  залуу жүжигчин Сүхээ нар тоглов.



0 comments:

Post a Comment

Twitter Facebook Digg Stumbleupon Favorites More