Монгол Улсын гавьяат жvжигчин, хошин урлагийн нэрт зvтгэлтэн, алиалагч Дамбын Батсvх євчний улмаас 55 насандаа таалал тєгслєє.
1956 онд урлагийн гэр бvлд тєрж єсєєд амьдралынхаа олон жилийг циркийн урлагт зориулсан тэрээр ард тvмнийхээ дунд Бачка нэрээр алдаршсан юм. Инээд хэмээгч аз жаргалын хэлтэрхийг баян ядуу, хєгшин залуу хэнд ч ялгаагvй єгєємрєєр тvгээж байдаг алиалагч хэмээх агуу мэргэжлийн эзэн Д.Батсvх Москва хотод Оросын циркийн сургуулийн алиалагчийн ангийг тєгссєн. Бєх болохоор чєлєєт бєхийн секцэнд явдаг байсан ч хошин урлагт бvх насаа зориулсан тvvний хамгийн сvvлийн уран бvтээл нь "Помогите нам-2" буюу "Хуваарьгvй нислэг" кино байсан юм. Гэнэн цайлган, хєгжилтэй наргианч зан чанар болон бvтээсэн дvрээрээ ард тvмнийхээ сэтгэл зvрх, урлагийн алтан тайзнаа мєнхрєн vлдэнэ. Монгол Улсын гавьяат жvжигчин Д.Батсvхийн ар гэр, тєрєл тєрєгсдєд гvн эмгэнэл илэрхийлье.
1 comments:
яаанаа ямар аймар юм бээ
Post a Comment